
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлээ. Мэндчилгээнд,
"Та бүхэндээ XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн Сар шинийн мэнд дэвшүүлж, төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн айлтгая. Мөнх тэнгэр Монгол Улсыг өнөд ивээж, улаан залаат монголчууд биднийг ашид дэмжин тэтгэх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга" гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн мэнд дэвшүүллээ | ||
Үзсэн: 2516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.