Шууд Chart

Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ

2018-02-27 10:48:39

Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн хүрээний Онцгой байлын газар, хэлтэс, анги, байгууллагын офицер бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

“Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд болсон тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, Ахмадын хороо, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 22 багийн 170 гаруй тамирчин оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нэгдүгээр байранд нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн баг тамирчид, гуравдугаар байранд Хууль сахиулахын их сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй