
Дорнод аймгийн аварга шалгаруулах бадминтоны өсвөр үеийн 2018 он тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд 4 насны ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 1, 5, 12, "Фловер" сургууль, "Шинэ хөгжил" цогцолбор сургууль, Дашбалбар сум, Сэргэлэн сум, Чойбалсан сумын нийт 93 өсвөрийн тамирчин оролцлоо.
Тэмцээний багийн дүнгээр тэргүүн байрыг Б.Ариунзаяа дасгалжуулагчтай Улсын тэргүүний тавдугаар сургууль, дэд байрыг Х.Өнөртуяа дасгалжуулагчтай "Шинэ хөгжил" цогцолбор сургууль, гуравдугаар байрыг Н.Цолмон дасгалжуулагчтай Сэргэлэн сумын ЕБС-ийн баг тамирчид эзэлсэн байна.
Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид удахгүй Дорнод аймагт зохион байгуулагдах Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Бадминтоны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо | ||
Үзсэн: 1314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.