
Сонгон шалгаруулалтын нэр: Кофе шопын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулах
Сонгон шалгаруулалтын дугаар: 2018-04
МҮОНРТ-ийн Төв байрны 80.4 м2 талбайд Кофе шопын үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.
Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна.
Үүнд:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
2. Ажлын туршлагын талаарх танилцуулга
3. Түрээсийн төлбөр төлөх болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, аяга таваг болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж авах эргэлтийн хөрөнгийн санхүүгийн чадавхиа нотолсон баримт;
4. Кофе шопын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн бичиг;
5. Цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал /Үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/
Үнийн санал ирүүлэх хугацаа: 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагаас өмнө...
Үнийн санал ирүүлэх хаяг:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3,
МҮОНРТ-ийн байр. Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтэс.
Холбоо барих утас: 327232 /дотуур утас 2206/
Цахим хаяг: mnb.mn
Кофе шопын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулна | ||
Үзсэн: 2250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.