
2-3 настай хүүхэд тун зөрүүд байдаг. Тэр эцэг эхийнхээ хүссэнээр биш өөрийнхөөрөө байх оролдлогыг зөн совингоороо хийж эхэлнэ. Зарим хүүхэд бүр дэндүү зөрүүд болдог. Гэвч энэ нь тэднийг загнах, шийтгэх шалтгаан огт биш юм.
Гэхдээ юм бүхэнд түүнийхээр байж болохгүй. Харилцан буулт хийх арга ухааныг багаас нь суулгах ёстой. "Эхлээд чи хоолоо идвэл би чамайг гадаа гаргана" гэх мэтээр болзол тавьдаг. Болж л өгвөл хүүхдэд хориг тавихаас зайлсхийж хортой л биш бол хүссэн юмыг нь хийлгэх хэрэгтэй. Хүүхэд хэн нэгний тусламжгүйгээр аливаа юмыг хийж чадна гэсэн зориг итгэлтэй болдог байна.
Зөрүүд хүүхдийг шийтгэх гэж улайрах хэрэггүй | ||
Үзсэн: 1749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.