Шууд Chart

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэргэдээс нь үзэх үзэгчдийн тоо цахимаар таван саяд хүрчээ

2018-03-16 15:35:20

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. 

Спортын тэр дундаа хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн  тоглолтууд ирэх зургаадугаар сарын 14-өөс долдугаар сарын 15-ны хооронд болно. 

Энэ удаагийн ДАШТ-ий гол онцлог нь манай хойд хөрш ОХУ-д болж өнгөрөх юм. Тийм ч учраас энэ удаагийн ДАШТ-ийг ойроос үзэх монголчуудын тоо урьд урьдынхаасаа олон байх биз ээ. 

Уг тэмцээнийг үзэхээр ОХУ-д хоёр сая орчим гадаадын хөгжөөн дэмжигч хүрэлцэн ирнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Цахимаар таван сая гаруй тасалбар худалдан авах хүсэлт ирсэн ба энэ нь цахимаар зарагдах тасалбарын тооноос давсан учир тасалбарын эздийг сугалаагаар тодруулж байсан бол одоо бүртгүүлсэн дарааллаар тодруулах аж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэргэдээс нь үзэх үзэгчдийн тоо цахимаар таван саяд хүрчээ  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй