Шууд Chart

Шатрын аваргууд тодорлоо

2013-12-17 09:11:32

Монгол Улсын Гадаад хэргийн ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой Чин ван М.Ханддоржийн дурсгалд зориулсан шатрын тэмцээн өнгөрсөн 7 хоногийн Баасан, Бямба гарагт боллоо.

Тэмцээнд 2000-аас дээш чансаатай 57 шатарчин өөр хоорондоо ухаанаа уралдууллаа.
 
Шатрын тамирчид Щвейцарь системээр найман өрөг тогложээ. ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр бусдыгаа 7 оноогоор хошуучлан түрүүлсэн байна. Харин удаах байранд Их мастер Д.Шаравдорж ижил оноогоор удаалсан бол ФИДЕ мастер М.Гүнбаяр 6.5 оноогоор гутгаар байр эзэлжээ. Түүнчлэн шагналт байрыг Их мастер Т.Батчимэг, ФИДЕ мастер Ж.Лхагваа нар хүртлээ.
 
Дашрамд өгүүлэхэд тус тэмцээнд Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн шатарчид уригдан оролцсон байна.

Шатрын аваргууд тодорлоо  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй