Шууд Chart

Импортын шатахууны стандартад тавих хяналтыг сайжруулах сургалт боллоо

2018-03-22 09:51:33

Импортын шатахууны стандарт, хяналт, туршлага сэдэвт сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 09.00-11.30 цагийн хооронд МХЕГ-ын хурлын танхимд цахимаар зохион байгууллаа.

Сургалтанд Сүхбаатар, Замын-Үүд боомт, Өмнөговь, Шивээхүрэн, Дорнод, Дархан, Говьсүмбэр, Говь-Алтай, Баян-Өлгий, Увсын мэргэжлийн хяналтын байгууллагын байгаль орчны хяналтын 35 орчим байцаагч нар оролцож, “Шатахуун импортлогч, үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгчдэд олгодог тусгай зөвшөөрлийн журмын шинэчлэлт, стандарт, шаардлагуудын тухай”; “Газрын тосны бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлт, лабораторийн шинжилгээний аргууд, лабораториудын чадавхи”; “Импортоор орж ирж байгаа шингэрүүлсэн хийн тээвэрлэлтийн үед тавигдах шаардлага”; “Шатахуун импортлох үеийн хяналтын үед анхаарах асуудлууд, хяналт хийх зөвлөмж” сэдвүүдээр мэдээлэл сонсож, асуултандаа хариулт авлаа.

Сургалтын дараа Нийслэл, аймгийн мэргэжлийн хяналтын газар, Хилийн хяналтын албадад 2017 онд батлагдсан Дизелийн түлш евро MNS 0216 2017, Этилжүүлээгүй бензин MNS 0217 2017 стандартууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаар тушаалаар баталсан Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмын дагуу импортын газрын тосны бүтээгдэхүүний хяналтыг явуулах чиглэл, үүргийг албан бичгээр хүргүүлж байна.


Импортын шатахууны стандартад тавих хяналтыг сайжруулах сургалт боллоо  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй