Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

2018-03-24 10:30:40

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичгийг гардуулан өгөхдөө:

“АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидлыг та уншсан байх. Элчин сайд хүн очоод их ажил хийх ёстой. Усанд шидсэн чулуу шиг алга болж болохгүй. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.

Саяхан мөн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очихдоо оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг маань дамжуулж, их үр дүнтэй айлчлал хийгээд ирсэн. Та очоод энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Үр дүнг бид дүгнэнэ” гээд Итгэмжлэх жуух бичгийг гардууллаа.

АНУ-д суух Элчин сайдаар томилогдож, Итгэмжлэх жуух бичгээ гардан авсан Ё.Отгонбаяр:

“Танд баярлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидал болон танд ирсэн захидлын хариуг би сайтар уншсан. Захидалд дурдсан асуудал, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ танд зориуд илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын айлчлалын талаар мэдээлэлтэй байгаа. Элчин сайдын яамны зүгээс хамаарах бүх ажлыг хичээнгүйлэн хийнэ” гэлээ.

 




Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа  
Үзсэн: 2638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.112.xxx] 2018-03-24 11:32
22ын эовчооны цаана АНынхны нэг нөхөр урд нь ХХҮЯйманд дээгүүр тушаалын алба хашиж байсан этгээд оёдлын үйлдвэр саяхан байгуулсан . Тэрүүндээ ажил хайж яваа биз. Энэ Баттулга болон АН ынхан 2012--16 онуудад үндэсний үйлдвэрлэл дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх нэрээ хэдхэн компаниудад зээл өгч хэдэн жил зөвхөн тэр хэдээрээ сурагчын форм оёулсан.Бусдын ажлыг хэдэн жилээр нь гацааж байгаад идэцгээсэндээ. Хаана байна тэр нэмэгдүүлсэн ажлын байр. Хаана байна тэр сэргэсэн үндэсний үйлдвэрүүд чинь. Хэрэглэгчийн шаардлаганд нийцсэн ганц өмд олигтойхон оёцгоочихож чадахгүй байж яам тамгаар гүйж ,тендэр авч хийх юм гэнэ. Тендерийн материал олигтойхон ойлгоод бэлдчихэж чадахгүй малнууд тендерийг хэдэн жилээр нь авч оёцгоогоод улс орноо хөгжүүлэх юм гэнэ. Эргүү малнууд эхлээд хүнд таарсан өмдөө оёод сурчихаасай даа. Салбарын нэр хүндийг мулгуй мунхаг малнуудаар унагаж ,унагасаар байна. Өөрсдөө өсөж хөгжиж байж улс орон хөгжинө гэдгийг мэддэг мунхаг алга уу.

Бидэнтэй нэгдээрэй