Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

2018-04-19 15:58:14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Израиль улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Рүвин Ривлинд захидал илгээж, мэндчилгээ дэвшүүллээ.

Захидалд:

"Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Таны амар амгаланг эрж мэндчилэх ялдамд Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Танд болон израильчуудад чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Монгол, Израиль нь эртний түүх, соёлтой улсууд бөгөөд эдүгээ манай хоёр орны хамтын ажиллагаа, ард түмнүүдийн ойр дотно харилцаа улам бүр өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд тааламжтай байна.

Энэ ялдамд ноён Ерөнхийлөгч Танаас надад ирүүлсэн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлье.

Эрхэмсэг ноёнтон Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг израилийн ард түмэнд энхтайван, амар амгалан байдлыг хүсч, улам бүр хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье” гэжээ.


Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй