Шууд Chart

Барселона Испанийн цомын аваргад түрүүллээ

2018-04-23 12:26:26

Испанийн хөлбөмбөгийн Копа дель Рэй буюу цомын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт урьд шөнө Мадрид хотын “Ванда Метрполитано” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Испанийн 2017-2018 оны цомын АШТ-ний шигшээ тоглолтод тус тэмцээний сүүлийн гурван  жилийн аварга Барселона болон Севилья клубууд шалгараад байсан юм.

Шигшээ тоглолтод нийт таван гоол хаалганы торийг хөдөлгөсөн бөгөөд бүх гоолыг Барселона багаас оруулсан байна.

Л.Суарез хоёр гоол оруулсан бол Л.Месси, Иньеста болон Ф.Коунтиньо нар тус бүр нэг гоол оруулж, Барселона клуб өрсөлдөгчөө 5-0 харьцаатай хожиж аваргын алтан медалийн эзэн боллоо.

Ингэснээр Испанийн Барселона клуб 2017-2018 оны улирлын эхний цомоо хүртэж байна. Тэдний хувьд дотоодын хоёр тэмцээндээ түрүүлэх боломж нээгдэж байна. Копа дель Рэйг хүртэж байгаа бол лигтээ арын багаасаа 12 оноогоор тэргүүлж байгаа.

Үлдсэн таван тоглолтоос ердөө ганц хожил авахад лигийн цомыг хүртэх боломж бүрдэнэ. Барселона клуб Европт хараахан амжилт үзүлж чадахгүй улирлыг үдэж байгаа бол дотооддоо хоёр цомыг хүртэхэд ойрхон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Барселона Испанийн цомын аваргад түрүүллээ  
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй