Шууд Chart

Б.Бат-Өлзий: Нэг л дүрмээр “тоглох” хэрэгтэй

2018-04-27 09:32:28

Эрлийз адуу одоо л уралдаж байгаа юм биш, 1950-иад оноос л уралдаж эхэлсэн юм шүү дээ. Хэрэв үүнийг улсаас хорих байсан юм бол яах гэж оруулж ирсэн юм бэ. Одоо ч хилээр замбараагүй орж ирж байна. Арван жилийн дараа цэвэр Монгол цустай адуугаар уралдахаа болино. Бодит байдал ийм л байна. Өөрөөр хэлбэл, Монгол гэж ямар адууг хэлдэг юм бэ гэдгийг хэлж чадах хүн алга. Бас эрлийз 25-тай, 13-тай адуугаа яах юм, тойруулга адуугаа ч яах юм бэ. Жаргалант, Сэлэнгэ адуу, барга адуу, Сүхбаатар гээд эрлийз тарчихсан байна. Айрагдаж, түрүүлж байгаа адууны 70 хувь нь эрлийз цустай. Тиймээс лаборатори орж ирээд нарийн шинжилгээ өгвөл хамаагүй шударга. Тэр хүртэл ямар дүрмээр уралдахаа тодорхой болгохгүй бол зөвхөн уяачид биш, Монголын ард түмэн эрлийз, Монгол гээд хоёр талцчихаад байгаа шүү.

Мөн яг үүлдэрлэг байдлаар уралдвал тойруулгыг ч, Сэлэнгийг ч, эрлийз цустай болгоныг л хас. Цэвэр Монгол адуугаа ялга. Даанч тойруулга эрлийз, Сэлэнгэ эрлийз, барга эрлийз, шинэ цагийн эрлийзийг ялгах мэдрэхүйтэй хүн байхгүй л дээ.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлаад энэ хэрүүл тэмцлийг нэг тийш болгох гэж байгаад талархаж байна. Учир нь, бид дүрэмгүй уралдсаар ирсэн, одоо ч дүрэмгүй л уралдаж байна. Миний морийг хасчих болов уу, түүний морь орчих болов уу гээд л ямар морь уяхаа хүртэл мэдэхгүй, эргэлзэж тээнэгэлзэж байна шүү дээ. Монголыг нь уяхаар эрлийз гээд барьчихна, эрлийзийг нь уяхаар Монгол гээд мордуулчихна. Морин уралдаан гэдэг нэгэн төрлийн спорт, энэ ч утгаараа нэг л дүрмээр “тоглох” хэрэгтэй. Тэр дүрмийн талаар л бид өнөөдөр хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Тиймээс дүрмээ сайтар боловсруулж, хуулийн төслөө УИХ-д өргөн бариарай гэж хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Бат-Өлзий: Нэг л дүрмээр “тоглох” хэрэгтэй  
Үзсэн: 1668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй