Шууд Chart

“Уяачдын зөвлөгөөн”-ийг нийслэлд болон 21 аймгийн төвд зохион байгуулна

2018-04-27 14:55:41

Монголын морин спорт, уяачдын холбоо нийслэл, дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож, тэдний дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулсан.

ММСУХ-ны VII их хурлын өмнө буюу ирэх тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн бүх сум, дүүрэг бүрээс тус тус 10-аас доошгүй төлөөлөл оролцуулсан уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, морь сонирхогчид, хамтран ажилладаг холбогдох байгууллага, иргэдийн санал бодлыг сонсож, хамтран ажиллах “Уяачдын зөвлөгөөн”-ийг нийслэл хотод болон 21 аймгийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн “Уяачдын зөвлөгөөн”-өөр:

-Монголын үндэсний их өв соёл болсон морины соёлыг иж бүрнээр нь уламжлан авч хадгалах, хамгаалах асуудлууд.

-ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаа.

-Хурдан морины уралдааны хөгжлийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага.

-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, оролцоо, зохион байгуулалтын асуудлууд.

-Уралдаан зохион байгуулагчид буюу төв, салбар холбоодын тэргүүлэгч гишүүд, хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын гишүүдийн хариуцлага, үйл ажиллагаа.

-Уяачдын ёс зүй, хариуцлага.

-Эрлийз, монгол морьдын уралдааны асуудал.

-Хурдан морины уралдааны дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах  гэх мэт асуудлыг өргөнөөр хэлэлцүүлж, тэдний санал бодол, зөвлөмж, шийдвэрийг ММСУХ-ны цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилготой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Уяачдын зөвлөгөөн”-ийг нийслэлд болон 21 аймгийн төвд зохион байгуулна   
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй