Шууд Chart

Шигшээ багуудын бэлтгэлийн баазыг Төв аймгийн Сэргэлэн суманд барина

2018-05-01 13:02:04

Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбооны төсөл хөтөлбөрт шалгарч шигшээ багуудын бэлтгэлийн бааз бүтээн байгуулахаар болжээ.  

Ийнхүү Төв аймагт бэлтгэлийн баазын шав тавих ёслол болсон байна. Уг ёслолд МХБХ-ны техникийн захирал Ш.Жаргалсайхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчид оролцжээ. 

Шигшээ багуудын бэлтгэлийн бааз нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт таван га газарт баригдана.

Төслийг Нидерландын “Green field” компани удирдан явуулах бөгөөд ирэх есдүгээр сард ногоон талбайн ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.  

Монголын хөлбөмбөгийн холбоо есөн насны шигшээ баг байгуулсан учраас байнгийн бэлтгэл сургуулилалт хийх талбай, материаллаг бааз зайлшгүй шаардлагатай болсон юм. 

Шигшээ багуудын бэлтгэлийн баазтай болсноор төсөв мөнгө хэмнэх, өөрсдөө гадаадад бэлтгэх хийхгүй гадаадын багуудыг эх орондоо хүлээн авах, үндэсний багууд тогтмол бэлтгэлтэй байх зэрэг давуу талууд бий болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шигшээ багуудын бэлтгэлийн баазыг Төв аймгийн Сэргэлэн суманд барина  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй