
Монгол Улсын засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөлд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллуулахаар болов. Зөвлөх тал дээрх төсөлд техник, байгаль орчин, нийгэм, санхүүгийн бүх талын мэргэжлийн зөвлөгөө өгөх, ТЭЗҮ-ийг баталгаажуулах, технологи, тоног төхөөрөмжийн сонголт хийх зэрэг үүрэг хүлээнэ.
- Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Станцын ажиллах горим, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тооцоог дахин нягтлахыг салбарын сайдад даалгав. Шаардлагатай тохиолдолд холбогдох талтай хэлэлцээ хийхийг үүрэг болголоо.
- Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- “Түүх, соёлын хүсгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”, “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ыг баталлаа.
- Дайчилгааны туай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- “Дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
- “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Иргэд хоёр улсын хилээр харилцан нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд виз авах шаардлагагүй болж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.