
Технологийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “SKYDIO” компанийн хөгжүүлэгчдийн баг шинэ төрлийн дроноо танилцуулсан байна. “R1” нэртэй тус дрон автомат нислэгийн системээр хангагдсан буюу эзнээ даган нислэг хийж чаддаг юм байна.
Дроны хөгжил сүүлийн үеийн технологийн шинэ дэвшлүүдийг хүртэл өөртөө шингээсээр байна. Энэ бол автомат жолоодлогын систем юм. Энгийн хэрэглээний нисдэг дрон автомат нислэгийн горимд эзнээ хаана ч явж байсан араас нь дагаж нислэг хийж чаддаг болсон нь энэ салбарын хэрэглэгчдийн дунд анхаарал татсан сэдэв болоод байна.
“SKYDIO R1” дроны хувьд 13 ширхэг камераар хангагджээ. Ингэснээр агаарт нислэг хийж байхдаа тухайн хүний араас болон бусад талаас тасралтгүй анхааралтай ажиглаж, аюулгүй байдал, туулах замаа судлан боловсруулдаг байна.
Дроноо асаагаад агаарт хөнгөн шидэж өгөхөд л ажиллаж эхэлнэ. Автоматаар тэнцвэрээ, орон зайн обьектын юмс байршлуудыг харж нислэгээ хийдэг. Ухаалаг гар утастай холбож нэмэлт үйлдлүүдийг хийж болно.
Тус бүтээлийг шинжээчид зах зээл дээрх хамгийн дэвшилтэт технологи шингэсэн төхөөрөмж хэмээн онцолж байна. Худалдаанд 2500 орчим ам.долларын үнэтэй гаргажээ.
Автомат нислэгийн системээр хангагдсан "R1" дроныг танилцууллаа | ||
Үзсэн: 2119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.