
Гэр ахуйн бараа, тавилга үйлдвэрлэн зах зээлд худалдаалдаг дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч компани болох "IKEA" брэнд анх удаа утасгүйгээр ажилладаг өсгөгч бүтээж, худалдаанд гаргалаа. “ENEBY” нэртэй тус өсгөгч нь блүтүүс /BLUETOOTH/ холболтоор ухаалаг төхөөрөмжтэй холбогдон хөгжим тоглуулдаг байна.
Хөгжмийн дуугаралтыг цэвэр, тод чанга гаргах зориулалтын өсгөгч улам л сайжирсаар байна. Нэг ёсондоо энэ төрлийн бүтээгдэхүүн зах зээлд багагүй өрсөлдөгчтэй гэсэн үг. Тэгвэл энэ өрсөлдөөнд "IKEA" брэнд нэгдээд байна. АНУ-ын цахим худалдааны сүлжээн дэх "IKEA" хуудсаар борлуулаад эхэлжээ.
Худалдан авагчид хоёр төрлийн өсгөгчөөс сонголтоо хийж болно. Нэгдүгээрт, 30х30 см-ийн хэмжээтэй, зөөлөн хар өнгийн арьсан гадаргуутай, мөн цагаан өнгийн хуванцар гадаргуутай нь 89 ам.долларын үнэтэй байна.
Хоёрдугаарт, энгийн хэлбэр загвартай буюу 20х20 см хэмжээтэй нь 49 ам.доллар юм байна. Үүнээс гадна нэмэлт хэрэгслүүд ч бүтээжээ. Тодруулбал, 20 ам.долларын үнэтэй батарей, 10 ам.долларын үнэтэй тусгай зориулалтын тавиур бүтээсэн байна. Энэ өсгөгч идэвхгүй горим дээрээ эрчим хүч хэмнэх зорилгоор автоматаар унтардаг. Блүтүүс холболтоор 9 төрлийн төхөөрөмжинд холбож болно. Мөн 3.5 мм-ийн хэмжээтэй аудио холболттой юм.
"IKEA" компани анхны утасгүй өсгөгчийг худалдаанд гаргалаа | ||
Үзсэн: 2455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.