
Английн хөлбөмбөгийн "Арсенал" клубийг 22 жил хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэсэн, франц мэргэжилтэн Арсен Венгер "Эмирайтс" цэнгэлдэх хүрээлэнд хийсэн үдэлтийн тоглолтод "Барнли"-г 5:0-ээр хожиж "бэлэг" барилаа.
Өдгөө 68 настай тэрбээр "Их буучид"-ыг "Премьер лиг"-т гурав (1997–98, 2001–02, 2003–04), цомын тэмцээнд долоо (1997–98, 2001–02, 2002–03, 2004–05, 2013–14, 2014–15, 2016–17), супер цом буюу "Community Shield"-д долоон удаа (1998, 1999, 2002, 2004, 2014, 2015, 2017) түрүүлүүлсэн гавьяатай.
Веа, Тюрам, Анри, Юнгберг, Вьейра, Пирес, Перси, Сеск, Рамси, Уилшир, Уолкотт, Беллерин, Чемберлен гээд олон тоглогчийн хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтан.
Түүн шиг бүхэл бүтэн багийн цэнгэлдэх хүрээлэн бариулсан дасгалжуулагч өөр байхгүй биз ээ. "Арсенал"-ын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа, Венгер.
"Арсенал"-ын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа, Венгер | ||
Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.