Шууд Chart

“Андууд сити" анхны хожлоо авав

2018-05-07 13:38:30

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн "Мазала" үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт "Андууд сити", "Хангарьд" багуудын хооронд боллоо.

Улирлын өмнө нэрээ "Андууд сити" болгосон "Гоёо Эф Си" клуб өнөөдөр "Мазала" үндэсний дээд лигийн төдийгүй, шинэ нэртэй болсноосоо хойш анхны хожлоо авлаа.

Хоёр баг эхний тойргоос хожил аваагүй учраас энэ тоглолтод тун хянуур тоглолтыг үзүүлж, эхний хагас гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цор ганц гоолыг "Андууд сити"-ийн довтлогч Б.Хаш-Эрдэнэ хоёрдугаар үеийн 71 дэх минутад оруулав.

Ийнхүү "Андууд сити" анхны хожлоо авсан бол Орхон аймгийн "Хангарьд" баг хоёр тойргийн дараа нэг тэнцээ, нэг хожигдолтой үлдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Андууд сити" анхны хожлоо авав  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй