Шууд Chart

“Монгол анхдагч нь байсан” баримтат кино

2018-05-10 09:13:55

1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ. Энэ дайны үйл явцад монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламж их бөгөөд энэ талаарх түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун эмхэтгэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номондоо тодорхой дурдсан байдаг юм.

Тэгвэл ОХУ-ын судлаач, түүхчид ч монголчуудын Зөвлөлт Холбоот улсад үзүүлсэн тусламжийн талаар ном бичиж, баримтат кино бүтээсэн бөгөөд “Монголия была первой…” буюу “Монгол анхдагч нь байсан” нэртэйгээр олон нийтэд хүргэсэн юм. Энэхүү баримтат кино болоод номонд монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламжийн талаар дурдсанаас гадна тухайн үед ЗХУ-д сурч байсан цэргийн сургуулийн оюутнууд, Монголд амьдарч байсан оросуудаас 5000 орчим хүн дайнд явж оролцож байсан тухай баримтууд багтсан байдаг юм.

Ю.Кручкин, Г.Денисов, В.Майборода, А.Коваленко нарын  бүтээсэн энэ киног 2015 онд анх удаа Монголын ард түмэнд үзүүлж байсан бөгөөд өнөөдөр дахин зохиогчийн эрхтэйгээр оруулж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийн дүрст мэдээг www.youtube.com сайтын Battulga Khaltmaa сувгаас гадна “Монголия была первой…”  буюу “Монгол анхдагч нь байсан” киног хүргэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн сувгаар хүргэж байхаар боллоо.


“Монгол анхдагч нь байсан” баримтат кино  
Үзсэн: 4562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2018-05-11 02:22
сайхан кино...түүхийн баримт....
Зочин [62.167.114.xxx] 2018-05-10 18:40
hoorhiidoo mongol ovootei oros ohin maamuu naashir duulaad, ovoogooroo baharhaj baigaa ni hoorhon um
Зочин [62.167.114.xxx] 2018-05-10 18:18
tegeed avsan belgen dotroo zahia bicheed hiideg baij
Зочин [62.167.114.xxx] 2018-05-10 18:17
orosuud ih geo yarj baina, mongolchuud maani yasanch zov, saihan setgeltei hymyys baisan um be, ter belen beleg frontod yavuulah zardag baisniig huvi hymyys hudaldaj avdag baisan gedeg ih goe umaa
d [66.181.186.xxx] 2018-05-10 15:04
orchuulaad oruulaach
Зочин [62.167.114.xxx] 2018-05-10 14:58
syyliin jilyyded gadnii ornuud orosiin esreg, tyyh guivuulah asuudal ih garch baigaa bolohoor orosuud odoo l oilgoj ehelj baigaa , tv-eer mongoliin tuslamjiin tuhai hezeech garch baigaagui odoo gargadag bolson baina lee…..
босоо бичиг минь [202.179.24.xxx] 2018-05-10 14:43
үхэл рүү илгээгдэж буй монгол морь... уйлмаар санагдчихлаа
босоо бичиг минь [202.179.24.xxx] 2018-05-10 14:41
сложные треуголные письма гэж бичгийг гайхшран хэллээ энэ чинь бидний агуу бахархал мөн биз.
босоо бичиг минь [202.179.24.xxx] 2018-05-10 14:32
МОНГОЛ БИЧИГ минь ямар дотно ямар бахархалтай харагдана вэ хятад солонгосоор явахаар атаархаж үхэх дөхдөг.Орост явахаар та нар өөрсдийн бичиггүй юм гэж дооглонгуй асуудаг.Энэ гутамшигт алдааг зассаныг үзэж чадах болов уу одоогийн кирилмонгочууд маань.
Зочин [66.181.190.xxx] 2018-05-10 14:14
одоо ч бараг мартсан юм биш үү
mgl [202.179.11.xxx] 2018-05-10 13:56
Orosuud maani uzej bidniig meddeg boloosoi. Namaig 80-aad ond Orost surch baihad tuuhiin bagsh nar l meddeg busad ni ogt meddegui baij bilee.
Ganaa [202.21.106.xxx] 2018-05-10 13:51
Ögsön ni avsnaasaa iluu ölziitei! Ögsnöö buu durd, avsnaa yamagt sana!

Бидэнтэй нэгдээрэй