
Хөлбөмбөгийн энэ оны ДАШТ ирэх зургадугаар сарын 14-өөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдана.
Уг талбайд Монгол хүүхэд анх удаагаа гарч, бөмбөг гардуулах аз тохиол бүрдсэн бөгөөд цорын ганц Монгол хүүхдийг тодруулах зорилгоор "My Dream Kia" эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан юм.
Уралдаанд 10-14 насны хүүхэд Монгол болон англи хэл дээр 300-450 үгтэй эссэ бичиж оролцох боломжтой байсан бөгөөд өнөөдөр ялагчийг тодрууллаа.
Ийнхүү хөлбөмбөгийн дэлхийн аваргын ногоон талбайд бөмбөг барин, тоглолт эхлүүлэх анхны Монгол хүүгээр “Шинэ Монгол” сургуулийн тавдугаар ангийн сурагч Ө.Амар шалгарчээ.
2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлэх аж.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт эхлүүлэх Монголын анхны хүүгээр Ө.Амар шалгарлаа | ||
Үзсэн: 1431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.