Италийн шигшээ болон Ювентус клубын хаалгач Жианлуйжи Буффон зодог тайлах болсноо зарлалаа.
Тэрбээр өдгөө 40 настай бөгөөд карьерийнхаа хамгийн сүүлийн тоглолтоо ирэх амралтын өдөр Хеллас Верона клубын эсрэг хийхээр болжээ.
Ювентус клубын хамтаар долоон улирал дараалан аварга болж, дөрвөн улирал дараалан Италийн цомын тэмцээнд түрүүлж байсан юм.
Жианлуйжи Буффон Сери А лиг дэх карьерийн хамгийн сүүлчийн буюу 640 дэх тоглолтоо Хеллас Верона клубын эсрэг хийхээр болсон байна.
Италийн шигшээ багийн төлөө хамгийн их буюу 176 удаа тоглож байсан Буффон шигшээ багаасаа мөн давхар зодог тайлж байгаа бөгөөд зургадугаар сарын 4-нд Италийн шигшээ баг Нидерландын эсрэг нөхөрсөг тоглолтыг хийх юм.
Түүний дараачаар Буффон албан ёсоор бээлий, шипигээ ханандаа өлгөнө.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.