Шууд Chart

"Эрдэс баялгийн салбар 2025" хэлэлцүүлэг болно

2013-12-26 09:48:25

 2014 оны 1 сарын 15-ны өдөр "Эрдэс баялагийн салбар 2025" олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгийн үндсэн зорилго нь УИХ-аар 2025 оныг хүртэлх урт хугацаанд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдах гэж буй бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх "Хөгжлийн стратегийг тодорхойлох", "Салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайх", "Урт хугацаанд Уул уурхайн салбарын эрх зүйн орчны тогтвортой байдлыг хэрхэн хангах" гэсэн гурван хэсгээс бүрдэх юм.

Энэхүү хэлэлцүүлгийг угтан яам, мэргэжлийн холбоод, ТББ, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан салбар хэлэлцүүлгийг шат дараатай зохион байгуулж байна. Дээрх салбар хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилга бүрийг "Эрдэс баялгийн салбар 2025" хэлэлцүүлгээс гарах зөвлөмжид тусгах аж.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

"Эрдэс баялгийн салбар 2025" хэлэлцүүлэг болно   
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй