
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт болно.
Өвөрхангай аймагт болох уулзалт:
- Тавдугаар сарын 26-нд 19:00 цагаас Арвайхээр хотын Хөгжимт драмын театрт
- Тавдугаар сарын 27-нд 13:00 цагаас Хархорин хотын Соёлын төвд болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдрийн байдлаар 20 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, иргэдийн биечлэн болон бичгээр ирүүлж буй санал, санаачилга, хүсэлт, гомдолтой танилцсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 20 аймаг, есөн дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана | ||
Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.