Шууд Chart

Авлигын хэргээс хураан авсан хөрөнгийг банкны тусгай дансанд хадгална

2018-05-27 13:00:00

Авлигын хэргээс хураан авсан хөрөнгийг банкны тусгай дансанд хадгалдаг зохицуулалт бий болгохыг Киргизстан Улсын Ерөнхийлөгч үүрэг болгосон талаар түүний ажлын албаныхан мэдээллээ.

Уг асуудлаар түүний ажлын албаны орлогч дарга Прокурор, Үндэсний аюулгүй байдлын хороо, Дотоод хэргийн яам, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Төв банк зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзаж, ярилцжээ. Банкны тусгай данс нээх ажлыг тус улсын Засгийн газарт хариуцуулсан байна.

 


Авлигын хэргээс хураан авсан хөрөнгийг банкны тусгай дансанд хадгална  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй