Шууд Chart

Орост гялалзах од

2018-05-28 15:32:35

"Олимпик Лион"-ын академиас сүүлийн жилүүдэд төрөн гарсан авьяаслаг тоглогчдын нэг нь довтолгооны бүх байрлалд тоглох чадвартай Набил Фекир.

Гурван жилийн өмнө Францын "Лиг-1"-ийг эзэгнэж, Дидье Дешамаас шигшээ багийн урилга гардсан энэ залуу уг нь "Евро-2016"-д гялалзах ёстой байлаа. Гэсэн ч 2015 оны намар Португалын шигшээ багтай тоглох үеэр баруун өвдөгнийхөө гурван шөрмөсийг тасалж, бүтэн улирлыг өнжсөн юм.

Ямартай ч хүнд бэртлийн дараах хоёр улиралд өөрийгөө хэн бэ гэдгээ батлан харуулснаар ОХУ-ыг зорих эрхээ аваад байна. Фекир Францын шигшээ багийн доторх хүчтэй өрсөлдөөнд ялж, талбайд гарах эрх авч чадвал өөрийгөө тод томруунаар харуулах нь дамжиггүй.

Зинедин Зидан нэгэнтээ "Набил бол гайхалтай тоглогч, түүний техник намайг гайхшруулсан" хэмээсэн нь бий. Мэргэжилтнүүд түүнийг Филипе Коутиньогийн "Ливерпүүл"-д үлдээсэн оройн зайг хамгийн төгс нөхөх тоглогчоор нэрлэдэг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орост гялалзах од  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй