
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-оос томилогдсон Ханс Майкл Вайссын гэрээг 14 сарын хугацаагаар сунгалаа.
МХБХ-ны зөвлөлийн дөрөвдүгээр сарын 20-ны хуралд Ханс Майкл Вайссын гэрээг сунгах талаар хэлэлцэж баталсан бөгөөд, албан ёсоор гарын үсэг зурлаа.
Тэрбээр ирэх есдүгээр сард манай улсад болох зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатнаас шалгарах, ОУХБХ-ны урьдчилсан шатны болон бусад олон улсын тоглолтуудад амжилттай оролцох, Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шатанд шалгарвал үргэлжлүүлэн ажиллах нөхцөлтэйгөөр гэрээг сунгасан юм.
Үндэсний шигшээ баг ирэх зургадугаар сараас эхлэх 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээнд амжилт гаргах зорилготой байгаа учраас шигшээгийн дасгалжуулагчаас их зүйл шалтгаалах нь дамжиггүй.
UEFA Pro ангилалтай Герман дасгалжуулагч Майкл Вайсс жилийн хугацаанд үндэсний шигшээ багийг удирдан ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Тайвань /4:2/ Малайз /2:2/ Маврики /0:2/ улсуудтай тоглосон юм.
Мөн 23, 19, 16 хүртэлх насны шигшээ багуудад анхааран ажиллаж, ирээдүйн үндэсний шигшээ багийн суурийг бэхжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд амжилттай хийсэн гэж үзсэн тул МХБХ-ноос түүний гэрээг ийнхүү нэг жилээр сунгалаа.







Ханс Майкл Вайссын гэрээг 14 сарын хугацаагаар сунгалаа | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.