Шууд Chart

Европ тивдээ хамгийн томд орох Лужник цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолт болно

2018-05-30 11:11:21

Энэ зуны спортын хамгийн том тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 15 хоногийн хугацаа үлдээд байна.

Иймд уншигч танаа тэмцээний шигшээ тоглолт болох Москва хотын Лужник цэнгэлдэхийг танилцуулъя.

Москва хотын төвд байрладаг Лужник цэнгэлдэх бол дэлхийн хамгийн том цэнгэлдэхийн нэг зүй ёсоор мөн юм. Нийт 81000 хүний багтаамжтай уг цэнгэлдэх Европ тивдээ хамгийн томдоо орно.

Энэ цэнгэлдэхэд болж байсан хамгийн том хөлбөмбөгийн тоглолт бол 2008 оны аваргуудын лигийн шигшээ тоглолт байсан юм.

Бороотой үдэш болсон тус тоглолтонд Манчестер Юнайтед клуб Челсиг пенальтаас хожиж байсан билээ.

Лужник цэнгэлдэх анх 1956 оны долдугаар сард ашиглалтанд орж байсан бөгөөд ердөө 450 өдрийн дотор бүрэн барьж дуусгасан гэдэг.

Оросын шигшээ багийн эзэмшилд байдаг уг цэнгэлдэхэд 1980 оны зуны олимпийн наадам зохиогдож алдаршиж байсан ч хоёрхон жилийн дараа Европын цомын тэмцээний шигшээ тоглолт Оросын Спартак Москва болон Нидерландын Хаарлем багуудын хооронд болоход 66 хүн үймээнээс болж дарагдан нас барж байжээ.

Мөн энэ цэнгэлдэхэд 1999 оны Европын цомын тэмцээний шигшээ тоглолт Парма болон Марсейль клубуудын хооронд болж байсан юм.

Аваргуудын лигийн финал, дэлхийн аварга, олимпийн тоглолт болж байсан цэнгэлдэх ердөө дөрвөн ширхэг байдаг.

Үүний нэг нь Лужник юм. Бусад нь Лондоны Уэмбли, Ромын Олимп, Мюнхений олимпийн цэнгэлдэхүүд юм байна.

Европын хамгийн хатуу ширүүн цэнгэлдэхээр нэрлэгддэг Лужникт өмнө нь хиймэл зүлэг ашигладаг байсан бол энэ жилийн дэлхийн аваргад зориулж натурал зүлэг ургуулжээ. Дэлхийн аваргын түүхэнд анх удаа бүх талбай нь натурал зүлэгтэй цэнгэлдэх нь Лужник болж байна. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Европ тивдээ хамгийн томд орох Лужник цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолт болно  
Үзсэн: 2291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй