
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг 1998 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлөхийг дэмжив.
Энэ нь тус нийгэмлэгийн 1998-2015 онд импортлосон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73 тэрбум гаруй төгрөгийг илүү төлсөн татвараар бүртгэнэ гэсэн үг юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтийг нь бууруулах, үндсэн үйл ажиллагааг нь дэмжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.
Хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталвал 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.
“УБТЗ” -ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ | ||
Үзсэн: 1393 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.