
Хөлбөмбөгийг дэлхийн хамгийн агуу спорт болгодог гол хүчин зүйлүүдийн нэг бол ногоон талбайд зүрх сэтгэлээ зориулсан сая сая хөгжөөн дэмжигчид билээ.
Хөлбөмбөгийг тоглогчид, дасгалжуулагчид, шүүгчид ногоон талбайд цогцлоодог ч хөгжөөн дэмжигчид амилуулдаг юм.
Тэр ч утгаараа Монголын Хөлбөмбөгийн Холбоо хөгжөөн дэмжигчиддээ зориулсан “Football fan day” өнөөдөр 20:00 цагт гэрэлт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.
Хөлбөмбөгт хайртай хэн бүхний өмнө нээлттэй уг өдөрлөгт оролцход ямар нэгэн төлбөр хураамж авахгүй, харин ч гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулах гэнэ.
Хамгийн азтай оролцогч ОХУ-д болох ДАШТ-ий Аргентин–Исландын гайхалтай “тулаан”-ыг үзэх тасалбар хожино.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лео Мессигийн ер бусын тоглолтыг дэргэдээс нь үзэх тус азтанаас өөр олон хүн хонжвор хожих боломжтойг дахин дахин дуулгахад таатай байна.
Тэмцээн уралдааны хуваарь, клубуудтэй холбогдох арга, шүүгч, дасгалжуулагч болход шаардлагатай мэдээлэл, шигшээ багийнхны танилцуулга гээд мэдэхийг хүссэн бүх асуултынхаа хариултыг уг өдөрлөгөөс авах боломжтой.
“Football fan day” өдөрлөг өнөөдөр болно | ||
Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.