Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай уулзав

2018-06-11 09:22:03

БНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай Олон улсын хурлын төвд уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт удахгүй болох төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлээд Астана хотыг шинээр бүтээн байгуулсан их ажлыг нь сайшаан үнэлж байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев газар нутаг ойрхон хэрнээ хоёр улсын эдийн засгийн харилцаа ихээхэн чамлалттай байгааг дурдаад цаашид энэ чиглэлийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ чиглэлийн  харилцааг хөгжүүлэхэд эрчимтэй, бодитой ажил хийх талаар санал солилцов. Тухайлбал, хонины махны хэрэглээ ихтэй орнууд руу мах экспортлоход хоёр улс хамтран ажиллах боломжтой талаар санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн орондоо айлчлахыг урилаа.

 


Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай уулзав  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй