Шууд Chart

Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцжээ

2018-06-11 10:35:36

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д эхлэхэд гурван хоногийн хугацаа үлдлээ. Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчийн хүсэн хүлээж буй энэхүү тэмцээнд шилдэг 32 баг “Алтан цом” (Алтан дагина)-ын төлөө өрсөлдөх билээ.

Монголчуудын хувьд энэ удаагийн ДАШТ онцгой хүлээлттэй байна. Учир нь Монгол хөвгүүд ДАШТ-ий нээлтэд оролцож, улмаар олон улсын хүүхдийн фестивальд оролцох болсон юм.

Дэлхийн хамгийн олон улсыг хамардаг “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестиваль 21 дэх удаагийн ДАШТ-тэй зэрэгцэн Москва хотод нээлтээ хийлээ. Уг фестивальд 2017 онд 68 улсын өсвөрийн хөлбөмбөгч хамрагдаж байсан бол энэ жил бүс нутгийн нийлээд 211 орны 1500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.

Анх удаа “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцож байгаа Монгол Улсыг төлөөлөн сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар өнгөрсөн бямба гарагт оролцжээ. Тэд “Спартак” клубын академийн бэлтгэлийн талбайд Монголынхоо далбаагаа намируулан олон орны үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн жагслаа.

“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийн Ерөнхий захирал А.Серов 'Монголын оролцогчдод амжилт хүсээд Москва хотод болох фестивальд тавтай морил' гэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцжээ  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй