Шууд Chart

Хөлбөмбөг сонирхогчид ДАШТ-д Бразилын багийг түрүүлнэ гэжээ

2018-06-11 11:07:05

ОХУ-д гуравхан хоногийн дараа эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-д аль баг Алтан дагина гардах вэ гэсэн судалгааг “OPTA” спорт сайтын групп явуулжээ.

Тэгэхэд үзэгчид Бразилын багийг 14,2 хувь буюу хамгийн өндөр үнэлжээ. Хоёрт ХБНГУ, гуравт Аргентины багийг нэрлэсэн бол дөрөв, тавд Франц, Испанийн баг багтжээ.  

Дээрх сайтын групп нь 70 улсад 30 төрлийн спортын төрөлд мэдээ мэдээлэл бэлтгэдэг аж.  

1996 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 1999 оны зургаадугаар сард албан ёсны спортын статистик үзүүлэлт гаргадаг компани болон хөгжжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөг сонирхогчид ДАШТ-д Бразилын багийг түрүүлнэ гэжээ   
Үзсэн: 2328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ёндоо [103.229.177.xxx] 2018-06-15 15:58
Аргентин дажгүй түрүүлчих байх
Зочин [122.201.31.xxx] 2018-06-11 20:07
Санал нэг байна .
khatnaa [103.206.193.xxx] 2018-06-11 17:12
ene jil argentin turuulnee

Бидэнтэй нэгдээрэй