Шууд Chart

Уругвайн баг Фэдэрико Валверде, Родриго Бентанкур, Матиас Вецино нарын ачаар илт сайжирч байгаа

2018-06-12 12:32:01

Уругвай Улсын баг “А” хэсэгт багтсан бөгөөд олон улсын чансаанд 17 дугаар байрт бичигдэж байна.

Дасгалжуулагчаар Оскар Табарез ажилладаг.

Сүүлийн жилүүдэд хагас хамгаалагчид болох Фэдэрико Валверде, Родриго Бентанкур, Матиас Вецино нарын ачаар голын хэсгийн тоглолт илт сайжирч байгаа.

Давуу тал нь мэдээж довтлогчийн байрлал дээрх Луйс Суарез болон Эдинсон Кавани хоёрын хослол энэ жилийн ДАШТ-ий үеэр ямар ч багийн эсрэг гай тарьж мэдэхээр хослол юм.

Сул тал нь яг тодорхой байхгүй ч гэсэн зүүн жигүүрийн хагас хамгаалагч 32 настай Кристиан Родригез залуу үеийнх шигээ хурдан байж чадахгүй бөгөөд заримдаа арын хамгаалагч Мартин Касерэсийн ачаа хүндрэх талтай.  

Од тоглогч Луйс Суарез 31 настай. Тэрбээр үндэснийхээ шигшээ багийнхаа төлөө бүрт нэг болон түүнээс дээш гоол оруулсан гэдэг үзүүлэлттэй явсаар байна.

Энэ удаагийн ДАШТ түүний гурав дахь нь болж байгаа бөгөөд 2010 онд болсон түүний анхны ДАШТ-ий үеэр гар хүрсэн гэдэг эргэлзээтэй шийдвэр гарч байсан. 2014 онд өрсөлдөгчөө хазсан хэргээр хөөгдөж байсан зэрэг үйлдлүүд гарч байсан. Энэ оны эхээр тэрээр хэлэхдээ: “Би бие болон сэтгэл зүйн хувьд өөрийгөө сайн бэлдэж байгаа. Яагаад гэвэл энэ удаагийн дэлхийн аварга минийх байх ёстой” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уругвайн баг Фэдэрико Валверде, Родриго Бентанкур, Матиас Вецино нарын ачаар илт сайжирч байгаа  
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй