Шууд Chart

Дэвид Силва цаанаасаа заяагдсан гэмээр тоглолтыг найруулах чадвартай

2018-06-12 12:42:21

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д хоёр хоногийн дараа эхлэх гэж байна. Тус тэмцээнд өрсөлдөх Испаний баг “Б” хэсэгт багтсан бөгөөд олон улсад чансаагаараа наймд бичигдэж байна.

Дасгалжуулагчаар Хулен Лопетеги ажиллаж байна.

ДАШТ-д оролцох хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй багуудын нэг бөгөөд хагас хамгаалагчдын байрлалд тоглодог Серхио Бускетс, Андрес Иниеста, Асенсио болон Иско нар ямар ч багийн эсрэг гайхалтай тоглож чадна. Энэ нь тэдний давуу тал.

Сул тал нь Давид Вилла шиг гоц довтлогч тэдэнд байхгүй. Довтлогчийн байрлалд тоглодог Диего Коста нь хагас хамгаалалтын байрлалд тоглогчидтойгоо ойлголцох талд  дутагдалтай.

Од тоглогч Дэвид Силва цаанаасаа заяагдсан гэмээр тоглолтыг найруулах чадвартай. Түүний хувьд 32 настай ч гэсэн түүний хоромхон зуур сэтгэн тоглолтыг найруулах чадвар энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа багуудын тоглогчдоос бараг хамгийн сайн нь гэж хэлж болно.

Этихадийн “Мерлин” хочтой тэрбээр ямар ч боломжгүй, зайгүй байгаа мэт санагдах үед ч зайг нь олоод дамжуулж чаддаг бөгөөд энэ ДАШТ-д өөрийнхөө замнал дахь хамгийн сайн улирлуудын нэгийг өнгөрүүлээд орж ирж байна. Испаничууд Силвагийн тоглолтод дуртай байдаг нь түүний хэцүү мэт санагдах зүйлүүдийг амархан болгож харагдуулдагтай холбоотой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэвид Силва цаанаасаа заяагдсан гэмээр тоглолтыг найруулах чадвартай  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй