
Сонгон шалгаруулалтын нэр: “МҮОНРТ–д Гаалийн алба, хар тамхитай тэмцэх үйл ажиллагаа, Хавдрын өвчний эсрэг тэмцэж буй өвчтөн, гэр бүл, эмч сувилагчдын ажил үйлсийг тус тус харуулсан кино зохиол, гүйцэтгэх продакшны сонгон шалгаруулалт”
МҮОНРТ–д олон ангит кино зохиол, гүйцэтгэх продакшныг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий продакшн, аж ахуйн нэгж, албан байгууллагыг саналаа ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
- “Гаалийн алба, хар тамхитай тэмцэх” үйл ажиллагаа
- “Хавдрын өвчний эсрэг тэмцэж буй өвчтөн, гэр бүл, эмч сувилагчдын ажил үйлс”-ийг тус тус харуулсан кино зохиол
Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
- Зохиолын хураангуй
- Хийсэн бүтээлийн жагсаалт, промошн, видео танилцуулга
- Продакшн, компани, аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга
- Ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлага
- Үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Төсвийн урьдчилсан төлөвлөгөө, төсвийн төсөөлөл
- Хугацаа, үйл ажиллагааны график
- Техник хэрэгслийн жагсаалт, хүчин чадал
- Продакшн, гүйцэтгэгч этгээдийн хүний нөөцийн чадавхи, туршлагын талаарх мэдээлэл, холбогдох материалууд, гэрээ дүгнэсэн актын хамтаар
- Үнийн санал
- Продакшн, аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх
- Сонгон шалгаруулалтанд оролцогч продакшн, аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл ирүүлэх /Гэрээ болон дүгнэсэн актын хуулбар ирүүлэх/
- Татвар, НД-ын байгууллагын өр төлбөргүй талаархи тодорхойлолт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- Гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэнийг нотлох мэдээлэл ирүүлсэн байна.
Үнийн санал ирүүлэх хугацаа. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас өмнө
Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр 4-р давхар, Санхүүгийн алба
Утас: 70117004-2206
99015666 /З.Минжинбаяр, хариуцсан мэргэжилтэн/
Цахим хаяг: www.mnb.mn
Кино зохиол, гүйцэтгэх продакшны сонгон шалгаруулалтад урьж байна | ||
Үзсэн: 3610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.