Шууд Chart

Ч.Мөнхжаргал, Б.Мөнхбамбар, С.Энхмөрөн, С.Саруул-Эрдэнэ нар "Спортын мастер"-ийн болзол хангажээ

2018-07-09 11:13:11

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд нийт 160 харваач оролцож онч мэргэнээ сорилоо.

Буриад сурын харвааны дүнг танилцуулъя.

Эрэгтэйчүүд:

  • 1-р байр Нармандах Алтантулга 61/2 Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Алдар ЖЕМ багийн харваач
  • 2-р байр Банзрагчын Пүрэвсүрэн 60/5 Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Сүхбаатар дүүрэг Алтандуулга багийн харваач
  • 3-р байр Ойдовын Сүхбаатар 60/5 Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Буриад сурын гарамгай харваач
  • 4-р байр Заграагын Нямсүрэн 60/2 – Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат Цамбагарав Өгөөж ХХК-ний харваач
  • 5-р байр Чийбаатарын Жаргалсайхан 59/8 Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Гүртбогд компанийн харваач

Эмэгтэйчүүд:

  • 1-р байр Жүгдэрхүүгийн Нямдаваа 60/4 Хөвсгөл-Алтандуулга ХХК-ийн харваач,
  • 2-р байр Дашцогзолын Эрдэнэтуяа 58/3 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Петровис компаний харваач, Үндэсний сурын даян мэргэн, Буриад сурын спортын мастер
  • 3-р байр Батсүхийн Ганчимэг 56/1 Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Баян Улзын Хишиг хоршооны харваач
  • 4-р байр Мөнхболдын Мөнхцэцэг 54/3 Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Багануур дүүрэг Уурхайчин багийн харваач
  • 5-р байр Батын Бутваан 53/3 Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг ПЕТРОВИС компанийн харваач Монгол Улсын мэргэн

Спортын мастер:

  1. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Засагт Хан клубийн харваач Чойжилсүрэнгийн Мөнхжаргал 57 оноогоор
  2. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харваач Баттөмөрийн Мөнхбамбар 58 оноогоор
  3. Дорнод аймгийн Чулуунхороот сумын уугуул ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны харваач Сайнбаярын Энхмөрөн 57 оноогоор
  4. Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат Цамбагарав Өгөөж ХХК-ийн харваач Сүхбаатарын Саруул-Эрдэнэ 57 оноогоор

Спортын дэд мастерийн:

  1. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Адуунчулуун ХК-ы харваач ДоржийнБатдорж 56 оноогоор
  2. Төв аймгийн Жаргалант сумын уугуул ОБЕГ-ын Аврагч Спорт хороо, Эрч клубын харваач Сүрэнжавын Ариунбат 56 оноогоор
  3. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Баян Улзын Хишиг хоршооны харваач Батсүхийн Ганчимэг 56 оноогоор спортын дэд мастерийн болзол хангалаа.

Ч.Мөнхжаргал, Б.Мөнхбамбар, С.Энхмөрөн, С.Саруул-Эрдэнэ нар "Спортын мастер"-ийн болзол хангажээ   
Үзсэн: 1359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй