Шууд Chart

Иргэн та урьдчилан сэргийлээрэй!

2018-07-10 14:16:19

Мэргэжлийн хяналтын байгууллага Улсын баяр наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хоол хүнсний хордлого халдвар гарахаас сэргийлэх, хууль бус худалдааг таслан зогсоох, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзахыг иргэдэд сэрэмжлүүлэн, хариуцлагатай жижүүр томилон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Иргэн та өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ил задгай, гар дээрээс худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, баталгаатай, тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдагдаагүй хүнс сонгох, зөв, зохистой хэрэглэх, амралт, аяллаар явахдаа баталгаат зам, гүүрээр зорчин, хог хаягдлаа зөвхөн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяж, гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлээрэй.

Болзошгүй эрсдэл, зөрчлийн талаар МХЕГ-ын шуурхай жижүүрийн 51+263072, НМХГ-ын шуурхай жижүүрийн 7012-8012 дугаарын утсанд болон тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг хүсье.

Та бүхэн сайхан наадаарай.


Иргэн та урьдчилан сэргийлээрэй!  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй