
Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.
ГУРВЫН ДАВАА:
- Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Чулуут сумын харьяат, аймгийн начин Б.Чинбатаар,
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн арслан Г.Ганбаатараар,
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Улсын начин Б.Сумъяагаар,
- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Төв аймгийн Заамар сумын харьяат, Улсын начин Ж.Отгонбаяраар тус тус гурав давж, наадамчин олноо баясгалаа.
Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Улсын аварга О.Балжинням Төв аймгийн Бүрэн сумын харьяат залуу бөх Г.Алтанабаганад, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын арслан Б.Ганбат Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Батжаргалд тус тус өвдөг шороодоод байна.
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна | ||
Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.