Тамхи татах зөвшөөрсөн цэг байж болох асуудлыг хуульд тусгана. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төсөлд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавих шаардлагыг тусгажээ.
Тамхи татахыг зөвшөөрсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглосон тасалгаа байхаар заасан байна.
Мөн тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлогын асуудлыг улам нарийвчлалтай болгох үүднээс тамхины татварын ерөнхий зохицуулалтыг өөрчилж, тамхины онцгой албан татварыг гурван жил тутам нэмэгдүүлж байхаар тусгажээ.
| Тамхины онцгой албан татварын нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.