
Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамад авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийнхөө Засгийн газрын гишүүдээ хөрөнгөө зарлаж, бусдаас үнэтэй бэлэг сэлт авахгүй байхыг шаардаж, сануулсан байна. Уг шаардлага нь түүнд болон түүний Засгийн газрын бүх гишүүнд хамааралтай бөгөөд тогтоосон хугацаанд өгөх ёстой хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүх хөрөнгөө мэдүүлэхтэй шаардлагатай гэнэ.
Тэрбээр хэлэхдээ: “Сонгогдсон болон томилогдсон өндөр түвшний албан тушаалтнууд авлигатай тэмцэж чадвал бид авлигаас ангид байж чадна” гэжээ. Мөн одоогоор хөрөнгийн мэдүүлгийг олон нийтэд хэрхэн ил болгох талаар судалж байгаа бөгөөд тус улсын Авлигын эсрэг хороонд Засгийн газрын гишүүд хэзээ ч хөрөнгөө мэдүүлж байгаагүй юм байна.
Махатирын Засгийн газар улс төрчдөд сонгуульд ялж гарахад дэмжлэг үзүүлсэн болон санхүүжүүлсэн хүмүүсийн гуйлтыг биелүүлэхийг хориглох тухай хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд тэрээр иймэрхүү төрлийн лоббигийн туршлагатай АНУ-г шүүмжилжээ. Саяхан өөрийн төрсөн өдрөөрөө тэр сэтгүүлчдэд хандан: “Хэвлэл мэдээллийнхнийг авлигатай тэмцэх ажилд туслахыг хүсч байна” гэж хэлжээ.
Малайзын Засгийн газрын гишүүд бэлэг сэлт авахаас татгалзана | ||
Үзсэн: 1474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.