Шууд Chart

Цахилгааны шугам сүлжээний ажлыг энэ онд дуусгана

2014-01-03 17:37:26

Нийслэлийн захын хороодод амьдарч байгаа иргэд эрчим хүчний дутагдлаас болж гэрэл цахилгаангүй амьдарч байна. Хэдийгээр жил бүр цахилгааны шугам сүлжээнд засвар, өргөтгөл хийдэг ч өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн гэж албаныхан хэллээ. Иймээс өвлийн ид ачааллын үед олон цагаар цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрдэг байна. Үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдэхийн тулд Улаанбаатар хотыг тойруулан “Их тойруу” цахилгааны шугам сүлжээ байгуулах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Одоогоор ажлын явц 70-аад хувьтай байгааг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдэгдлээ. Хамгийн гол нь энэ онд үлдсэн ажлаа хийж дуусгахаар төлөвлөж байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээгүйгээс ажил удааширч магадгүй гэж тус газрын хэлтсийн дарга н.Тэлмэн ярилаа.

Хэдийгээр хөрөнгө мөнгөний асуудлаа бүрэн шийдэж чадаагүй ч нийслэлийг тойруулан барьж байгаа цахилгааны шугам сүлжээний ажлыг энэ ондоо багтаан дуусгана гэдгээ тэрээр онцолсон юм.

Цахилгааны шугам сүлжээний ажлыг энэ онд дуусгана  
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй