
2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ус судлалын Сэлэнгэ-Зүүнбүрэн-Сүхбаатар, Онон-Дадал харуул орчимд усны түвшин өмнөх өдрөөс 25-40 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд үерийн түвшинд дөхөн үерлэж байгаа бол Балж болон Онон гол үерийн аюултай түвшинг 45-50 см даван үерлэж байна. Мөн түүнчлэн Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Чигж, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-60 см давсан хэвээр байна.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.