“Уран олборлох хугацаа болоогүй” гэж Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд мэдэгдлээ.
Манай нийт газар нутгийн 70 орчим хувьд ураны хайгуулын тойм судалгааг хийж, 126 мянга орчим тн ураны нөөцтэй, цаашид нөөц нь 1,5 сая тн хүртэл нэмэгдэх боломжтойг тогтоосон.
Энэ нь шар нунтагийн нөөцөөрөө дэлхийн орнуудын 11, 12-р байранд орох үзүүлэлт юм.
“Бид жилдээ 5 мянга хүртэл тн уран буюу шар нунтаг экспортод гаргахаар төлөвлөж байга бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хийж байна“ гэсэн мэдээллийг өнгөрсөн онд Цөмийн энергийн газар болоод “Мон уран” компаний удирдлагууд мэдэгдэж байсан юм.
Энэ талаар Цөмийн энергийн газрын, газрын дарга М.Чадраабалын яриаг хүргэе.
| Уран олборлох хугацаа нь болоогүй гэж мэдэгдлээ | ||
| Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.