ЦЕГ-ын албан хаагчид гэртээ хар тамхи хадгалж байсан иргэдийг илрүүлсэн байна. Зөвхөн хил гаалийн байгууллагад хар тамхи илрүүлэх зорилгоор үнэрч нохойг ашигладаг байжээ. Харин одоо цагдаагийн албан хаагчид өөрсдийн ажил үүрэгтээ гурван үнэрч нохойг ашиглаж эхэлсэн бөгөөд үнэрч нохойн тусламжтайгаар гэртээ хар тамхи хадгалж байсан иргэдийг илрүүлсэн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан н.Энхгэрэл хэллээ.
Хар тамхитай холбоотой дээрх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
| Гэртээ мансууруулах бодис хадгалж байсныг илрүүлэв | ||
| Үзсэн: 1145 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.