
92 жилийн түүхтэй МАН заавал шинэчлэгдэх хэрэгтэй гэдгээ тав дахь ялагдлаасаа ухаарлаа. Тэгэхдээ зүгээр ч үгүй шинэчлэл бололтой. Бүүр бүтэц бүрэлдэхүүн, зарчим бодлогын хүрээнд шинэчлэгдэхээс аргагүй. Тэд МУ-ын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгууль, УИХ-ын 2012 оны сонгууль, ИТХ-ын 2012 оны хоёр шаттай сонгууль, МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль нийт таван удаа ялагдсан хэдий ч сонгуулийн явцад авсан саналын хувь төдийлөн муу байгаагүй билээ. МАН-д ард түмэн итгэсэн хэвээр гэдгийг тус саналын хувиас харж болно. Монгол Ардын Нам нь 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 31.31 хувь, 2013 оны Еренхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 41.97 хувийг авсан юм. Энэ дүн нь иргэдээс МАН-д өгөх итгэл өнгөрсөн жилийнхээс 10 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 41.97 хувь гэдэг бол чамлахаар хувь бишийн дээр энэхүү 10 хувь шинэчлэл хийчихвэл амжилт ирж мэдэх найдвар болно. Сонгуулиар МАН-ын байр суурь ганхах бас нэгэн хүчин зүйл нь Улс төрийн тавцан хүчтэй лидер Н.Энхбаярын “Шударга ёс эвсэл”юм. Салан тусгаарлагдаж мөр мөрөө хөөсөн цагаасаа хойш МАН, Шударга ёс эвсэл хоёр сонгуулийн саналаа хуваасан гэхэд болно.Харин энэ оны сонгуульд Н.Энхбаярын намд иргэд дүнгээ 6,5 хувьтай өгсөн нь МАН, МАХН-ын дэмжигчид одоо л байр байраа олж эргэлзээ гарсан нь харагдлаа. МАН-ын шинэчлэл нь удирдлагын шинэчлэлээс эхлэх нь дамжиггүй. Тэд хэнийхээ оронд хэнийг тавьж, хэнээрээ хэнийг орлуулахыг яв цав таагаад хэлчих аргагүй. Нам дотор өндөр рейтингтэй байгаа эрхмүүдийг дурдахгүй байхын ч аргагүй. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх гол суудлуудад Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Д.Оюунхорол нар томилогдох магадлалтай. МАН-ын шинэчлэл хаашдаа МАН-даа ашигтай, харин бодитой шинэчлэл нь Ард түмэнд хэрэгтэй.
Ялагдлаас уухайлсан шинэчлэлийг яаж хийх вэ | ||
Үзсэн: 1639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.