Шууд Chart

Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн сайт нээхээр боллоо

2014-01-08 14:46:25

Ази тивд анх удаа зохиогдох гэж байгаа Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн асуудлаарх дээд уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд тус уулзалтын вэбсайтыг нээхээр болжээ. Чуулга уулзалтыг Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ болон Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн сан, Малайзийн радио телевиз хамтран 2014 оны 9 дүгээр сарын 8-10-ны хооронд зохион байгуулах юм. Уулзалт болох Куала-Лумпур хотноо продюсерүүд, өргөн нэвтрүүлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид болон олон нийтийн төлөөлөл болсон 2000 гаран хүн хуран чуулж, хүүхдэд зориулсан хэвлэл мэдээллийн чанарыг сайжруулах асуудлаар зөвлөлдөх юм. Энэ нь Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн асуудлаарх 7 дахь уулзалт юм. 

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор
/Хурд" агентлаг
/

 


Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн сайт нээхээр боллоо  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй