Шууд Chart

М.Булбул: Хэн их хөлс дуслуулна түүнийг бурхан шагнана

2018-09-08 05:55:17

МСБХ-ны эмэгтэй шигшээ багийн тамирчин, спортын мастер Муратын Булбултай ярилцлаа. Түүнийг ялангуяа сагсан бөмбөг сонирхогчид андахгүй болсон билээ.

-Ярилцлагаа хоёулаа саяхан болж өнгөрсөн Азийн наадмын талаар эхлэе ...

-Энэ том тэмцээнд оролцсондоо би маш их баяртай байгаа. Олон зүйл сурч, туршлага хуримтлууллаа. Миний хувьд анх удаа ийм том тэмцээнд өрсөлдсөн. Анхнаасаа л сэтгэл догдлуулсан үе эхэлсэн. Байнгын өндөр бэлтгэлтэй багуудтай Монгол Улсаа төлөөлж тоглосондоо баяртай байна.

-Эхний тоглолт нэлээн хүнд болох шиг болсон. Энэ тухай дэлгэрэнгүй ярина уу?

-Анхны тоглолт болохоор маш их сандралттай байсан. Гэхдээ багийнхнаа тэр багийг хожно гэдэгт итгэж байсан. Мөн дасгалжуулагчийнхаа итгэлийг алдахгүйн тулд эхний өрсөлдөгчөө заавал хожих ёстой гэсэн хатуу шаардлага өөрсдөдөө тавиад талбайд гарсан.

-Та нар тоглолт эхлэх өдөртэй нэлээн тулж очсон. Замдаа ч ядарсан байх. Сэргэж амжсан байсан уу?

-Азийн наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт хийгдсэнээс хойш гурван сар орчим хугацаанд Монголдоо бэлтгэл хийж байгаад шууд явсан. Гэхдээ бид Монголоос Бээжин хүртэл автобусаар явж, тэндээсээ Малайз, Малайзаас Индонези руу онгоцоор ниссэн. Цаг агаарын хувьд ч халуун байсан тул сэргэхэд нэлээн хүндрэлтэй байсан. Гэвч бид “Зорьсон зорилгоо биелүүлж, сайн тоглоно шүү” гэж хэн хэнийгээ зоригжуулж байсан.

-Аль улсын багтай тоглоход хамгийн хүнд байсан бэ?

-БНХАУ, Японы баг. Хэрвээ бид зөвхөн бэлтгэлдээ анхаараад бүхий л цаг хугацаагаа энэ дуртай спортдоо хандуулбал тэдэн шиг мэргэжлийн өндөр түвшний тамирчин болж чадах юм байна гэдгийг ойлгосон. Тоглохоосоо өмнө бид нар “Ийм өндөр зэрэглэлээр бэлтгэгдсэн тамирчдын эсрэг яаж тоглоно доо” гэж бага зэрэг эмээж байсан ч “Адилхан гартай, хөлтэй юм чинь өрсөлдөөд л үзнэ” гэж бодоод зориг орсон.

-Тоглолтын өмнө олон улсын хэмжээнд багуудын чансааг гаргасан байсан. Манай улсын багийг чансаа дээшлэх боломж байна гэж дүгнэсэн. Харин дасгалжуулагч тань юу гэж дүгнэсэн бол ...

-Дасгалжуулагч биднийг өмнөө суулгаад “Бид бэлтгэл сургуулилтаа улам сайн хийвэл дараа дараагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд орох бүрэн боломжтой” гэж хэлсэн. Хамгийн гол нь манай сагсан бөмбөгийн хоёр холбоо дотоод асуудлаа шийдвэрлээд тамга, тэмдгээ олон улсын сагсан бөмбөгийн холбоо руу илгээх шаардлагатай юм билээ. 

-Сүүлийн үед таны фэйсбүүк хаягийг асуусан хүн олон байсан. Одоогоор сошиалд нэлээн дагагчтай болсон уу?

-Монголоос хөдлөх үеэс дасгалжуулагч маань биднийг олон нийтийн цахим хуудаст орохыг хориглосон байсан. Тиймээс сошиалд юу болж байгааг би мэдэхгүй явсан. Харин Монголдоо ирэхэд дасгалжуулагч “Та нарыг цахим ертөнцөд юу ч гэж хэлсэн байж магадгүй шүү. Сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай” гэж сануулсан. Гэтэл надад маш олон хүн урмын үгээ илгээж, найзын хүсэлт явуулсан байсан.

-Одоо тантай хувийн амьдралын талаар ярилцъя. Үндсэн мэргэжил болон ажиллаж буй газрынхаа талаар сонирхуулаач ...

-Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийг төгсч, “Этүгэн” их сургуулийг 2016 онд татварын ЭЗНББ-ээр төгссөн. Одоо Нийслэлийн татварын газарт ажилладаг.

-Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ. Чухам яагаад энэ спортыг сонгов?

-Наймдугаар ангидаа хөнгөнөөр хичээллэж байгаад аравдугаар ангиасаа сагсан бөмбөг тоглодог болсон. Хамаатны маань эгч сагс тоглодог юм л даа. Би жаахан байхдаа тэр эгчтэй дандаа цуг явдаг байлаа. Бэлтгэл рүү нь хүртэл. Орой болгон гудамжинд сагс тоглоно. Тэгээд л би энэ спортод улам дуртай болсон. Мөн 10 жилдээ бух улсын чанартай тэмцээнд явдаг байсан. Тэр цагаасаа сагсан бөмбөгийн дугуйланд хамрагдаж эхэлсэн.

-Анхны дасгалжуулагч хэн байв?

-Налайх дүүргийн спортын мастер Ж.Түмэнжаргал. Энэ багшийнхаа шавь нь болж, өдий зэрэгтэй яваадаа баяртай байдаг. Харин 2013 оноос хойш өдийг хүртэл О.Баярцогт дасгалжуулагчийнхаа удирдлага дор хичээллэж байна. Надад үргэлж итгэж, бүхий л чадвараа сургадаг багшдаа баярлалаа. 

-Та амжилтаасаа дурдана уу?

-2014 онд эмэгтэйчүүдийн анхны лиг болоход мөнгө, оюутны лигээс нэг удаагийн аварга, хоёр удаагийн мөнгөн медаль хүртсэн. Оюутны лигээс гурван жил дараалан шилдэг тоглогч болж байлаа. Мөн насанд хүрэгчдийн тэмцээнээс “Бизнесийн чөтгөр” алт, мөнгөн медаль, шилдэг тоглогч гэх мэт шагнал хүртэж байсан.

-Сагсчдыг хүмүүс өндөр нуруутай мэт төсөөлдөг. Гэхдээ та тийм ч өндөр биш хэрнээ тоглолтуудын тань бичлэгийг үзэхэд ур чадвараараа чадамгай харагдсан ...

-Баярлалаа. Өндөр болох гэж их хичээсэн ч даан ч болохгүй юм. Ер нь олон хүн “Сагс тоглодог байж намхан юм аа” гэдэг. Би ч бүр дасчихсан.

-Гэхдээ их дайчин харагдсан. Бараг хором ч зогсохгүй, үргэлж хөдөлгөөнтэй. Энэ нь таны төрөлхийн чанар уу?

-Би дайчин, хариуцлагатай байхыг хичээдэг. Дасгалжуулагчийн өгч байгаа минут бүхэн надад үнэ цэнэтэй, хариуцлагатай. Тэр боломжийг алдахгүйн тулд би тэр цаг болгон бүх юм аа гаргадаг. Энэ маань таны хэлдгээр миний төрөлхийн чанар. Би бэлтгэлээ хийж байхдаа хүртэл дайчин байх ёстой гэж боддог. Тэгвэл тэмцээнд ялалт байгуулна. Хэн их хөлс дуслуулна тэр хүнийг бурхан шагнана гэж боддог.

-Найз залуутай юу. Бид хоёрын энэ ярилцлагыг уншиж байгаа зарим залуус энэ тухай ч бодож байж мэдэх юм ...

-Байгаа. Казах залуутай гэр бүл болно гэж боддог. Учир нь манай үндэстэн хатуу ёс заншилтай болохоор.  

-Булбул гэдэг нэрийн утга юу вэ?

-Алтан гургалдай гэсэн үг.

-Одоо ажилдаа орсон байгаа юу. Сая Азийн наадамд өрсөлдөх гээд ажлаасаа чөлөө авсан байсан байлгүй ...

-Тийм ээ, намайг ойлгож чөлөө олгосон ажлынхандаа баярлалаа. Одоохондоо ажилдаа ороогүй байгаа.

-Налайхаас хотод ирж бэлтгэл хийх төвөгтэй санагддаг уу?

-Би оюутан болсноосоо хойш Налайх дүүргээс хичээл, ажил, бэлтгэлдээ явж байна. Сурчихсан болохоор нэг их төвөгтэй санагддаггүй юм аа. Гэрээсээ гараад явахаар нэг л сайхан байдаг юм. Ээжийнхээ хийсэн хоолыг идээд, гэртээ амрах сайхан байдаг. Гэвч манай найзууд, ажлын газрын хүмүүс “Хотод байгаач, ядрахгүй байна уу” гэдэг л дээ. Яваандаа хотод амьдарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.









Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Булбул: Хэн их хөлс дуслуулна түүнийг бурхан шагнана  
Үзсэн: 32087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zoshin [127.0.0.xxx] 2019-04-29 13:26
mundag ohind bayar hvrgye
Зочин [66.181.161.xxx] 2018-09-13 17:10
Хөөх үнэхээр мундаг юмаа маш их амжилтыг хүсьe таньд
Тамирчин [203.91.117.xxx] 2018-09-10 23:31
Спортын амжилт хүсье. Багийн тоглолт гэдгийг сайн бодох хэрэгтэй. Танай баг улам сайн амжилт гаргана шүү. Урагшаа.
zochin [66.181.165.xxx] 2018-09-10 15:30
Chi mundag bsan. Eh ornihoo tuluu gesen chin vnench setgel haluun zvrh zohiloj bhad kazak mongol gej ylgah ymar heregtei wm be? Manaihan uhaantai bj ubaigvi zangaa tat. Dvvd ulam ih amjilt hvsie. Amjilt bvhnii tergvvnd manlailj ybaarai
Зочин [49.0.137.xxx] 2018-09-10 11:59
мундаг бсан шүү.Бас баярлалаа гэж хэлье
Зочин [103.26.195.xxx] 2018-09-10 09:45
ДҮҮД АМЖИЛТ ХҮСЬЕ. ДАЙЧИН, АВХААЛЖТАЙ БАЙСАН ШҮҮ. АМЖИЛТ.
Зочин [66.181.168.xxx] 2018-09-10 08:02
Булбултай илжигдмээр...Энэ үг үнэхээр моодонд орсон шүү..Мундаг байсан шүү..Цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье
Булбултай илжигдмээр... [66.181.168.xxx] 2018-09-10 08:01
Булбултай илжигдмээр...
Зочин [103.26.195.xxx] 2018-09-09 23:27
Үнэхээр сайн байлаа монгол охидыг энэ зиндаанд тоглоно гэж зүүдэлсэнгүй чи бол од гэхгүй гэхдээ л гайхамшиг байлаа өшөө ийм 10 эмэгтэй байхад азид дийлдэхгүй дээ
Зочин [202.21.106.xxx] 2018-09-09 22:05
manai mongol huuhenuud ene kazah busgui ni ger bul tolvolj bga ni hardaa unen uhaantai ymoo
Зочин [202.9.42.xxx] 2018-09-09 20:58
Mundag shuu chi iluu ihiig hiij buteej chadnaa duu min
Зочин [103.57.95.xxx] 2018-09-09 19:00
Nuguu boob Myratin ohin ym yy
zira [202.9.42.xxx] 2018-09-09 20:57
Uguie ter l gantshan murat gedeg nertei bv gej
Зочин [202.21.106.xxx] 2018-09-09 09:17
The казах залуутайгаа л суунааа заавал
Зочин [202.179.24.xxx] 2018-09-09 07:19
ОХИДУУД МОНГОЛЫНХОО НЭРИЙГ МАНДУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙХАД МАНАН-ГИЙНХАН МОНГОЛОО ЗАРАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙДАГ.
Зочин [103.57.95.xxx] 2018-09-08 23:43
ЭНЭ ЭМЭГТЭЙ АЗИЙН НААДАМД МОНГОЛЫН БАГИЙН ГАНЦ ОД БОЛЖ БАЙСНЫГ БҮГДЭЭРЭЭ ХАРСАН. МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЧАДЛААРАА ЗҮТГЭСЭНД БАЯРЛАЛАА. БАГИЙНХАН ЧИНЬ БҮГДЭЭРЭЭ ЧАМ ШИГ ЗҮТГЭЛТЭЙ БАЙЖ ЧАДСАН БОЛ АРАЙ Л ӨӨР БАЙХ БАЙЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин [66.181.161.xxx] 2018-09-08 22:53
Мундаг охин юмаа. Амжилт хүсье.
А [82.165.251.xxx] 2018-09-08 20:50
Мундаг охин
Зочин [203.169.50.xxx] 2018-09-08 20:04
Чи бол манай тоглогчдын од байсан шүү. Энд сэтгэгдэл бичсэн тэнэгүүдийг битгий тоогоорой. Ажлаа хийж байгаад цөөн хоног бэлтгэл хийгээд ийм амжилт гаргана гэдэгчамлахаар юм биш. Амжилт хүсье
Erik [202.126.89.xxx] 2018-09-08 18:07
Ta nar mundag baisan shuu manaih zarim ni tenegeer yardagiin uuniig bitii togooroi ene ohduudad amjilt husie
Зочин [66.181.176.xxx] 2018-09-08 16:57
Охидыг чадах чинээгээрээ сайн тоглосон гэж бодож байгаа.Манайхан ийм цэлийсэн том ордонд цөөхөн тоглосон биз дээ.Сагс тоглодог хүмүүс сайн мэднэ.Заал солигдоход шидэлтйин баримжаа алдагддаг гэдгийг.Гадаадад явахынхаа өмнө том ордонд тоглож байртайгаа дасахыг хичээх байсан.Булбул маш зүтгэлтэй,дайчин байсанд баяр хүргэе.Энэ охиныг хараад гадаадынхан монгол хүний дайчин араншин гэж бодсон биз.Хасаг үндэстний өндөр шаардлагатай ёс заншил хүнийг ингэж хүмүүжүүлж байна.Түүнийг төрүүлж,хүмүүжүүлж, сургасан бүх хүнд баярлалаа.Өөрт нь баяр хүргэе. Чи улам сайн тоглодог болно оо.Чамд тийм характер бий.
zochin [202.179.31.xxx] 2018-09-08 16:09
mundsag baisan shuu bayar hurgey ulam mundag bolooroi amjilt husey
ОНИГО [182.160.35.xxx] 2018-09-08 15:00
БИТГИЙ ГОМДООРОЙ.ГЭХДЭЭ ТА НАР ШИГ ТОГЛОСОН БОЛ ДУУГҮЙ Л БАЙХ БАЙСАН.САМБАРЫН ПЛАКАТ.
zochin [59.153.115.xxx] 2018-09-08 13:28
aziin naadamd shal hoshnogo l bsan shde mongoldoo lneeh surhii yum shig
Pizda [202.179.31.xxx] 2018-09-08 20:30
Haha. Chi ungeh baitgai bogsoo archij chadahguy chn haragdaj bn baasaa
Kkk [202.55.183.xxx] 2018-09-08 12:34
Tegeed dusluuldagguinuudig yaahuu?alah uu?emch bagsh geel
Зочин [103.10.21.xxx] 2018-09-08 12:39
ийм нөхдүүд юм битгий уншиж бай. урвуугаар юм харж, ойлгодог хүмүүс шал дэмий.
өвгөн [202.179.27.xxx] 2018-09-09 09:51
Мундаг охин сайн тоглосон шүү казах монгол нь гол биш улс эх орныхоо төлөө гаргаж буй зүтгэл нь чухал

Бидэнтэй нэгдээрэй