Шууд Chart

Н.Түвшинбаяр улсын аварга боллоо

2014-01-10 10:33:02

Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. “Буянт-Ухаа” спортын ордонд болж буй уг тэмцээн өчигдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70,  -78, +78 кг-ын жингийн шилдгүүдээ шалгаруулжээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн барилдаанд 25 бөх барилдсанаас улсын аваргын алтан медалийг Г.Түвшинжаргал  хүртсэн бол  мөнгөн медалийг О.Ууганбаатар авчээ.
 
Харин 90 кг-ын жинд 20 бөх хүч бяраа сориж, алтан медалийг Х.Цогтгэрэл, мөнгөн медалийг Л.Отгонбаатар авсан байна.
 
Улмаар -100 кг-ын Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр алтан медалийг хүртжээ.
 
+100 кг-ын жинд 23 бөх өрсөлдөж залуучуудын дэлхийн аваргын алтан медальт Ө.Дүүрэнбаяр  2014 оны улсын аварга болж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Түвшинбаяр улсын аварга боллоо  
Үзсэн: 1908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй