
Шинэчлэлийн засгийн газраас өчигдөр ирэх онуудад хийгдэхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар “Монголдоо бүтээх шаардлага” нэртэй ажлын тайлан, мэдээлэл хийсэн.
Мэдээлэлд дурдсанаар, ирэх жилүүдэд Шинэчлэлийн засгийн газар орон нутгийн хөгжилд түлхүү анхааран ажиллах зорилт тавиад байна. Тухайлбал, 2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох аж.
Мөн аймгийн төвийг хот болгох зорилтын хүрээнд 150 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Уг мөнгөөр аймаг бүрт 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх бөгөөд 12 аймагт оношилгооны төв байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ | ||
Үзсэн: 2450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.